“БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлд 18-39 насныхныг хамруулна”

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр ehalamj.mn вэб сайтаар бүртгэнэ хэмээн ХХҮЕГ-аас мэдээллээ. Үйлчилгээний салбарт сонгон шалгаруулж авах хүний тоо 207 байна.

Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага:

  • 18-39 настай байх (1983 оны 4-р сарын 19-нөөс 2005 оны 4-р сарын 18-ны өдрийн хооронд төрсөн байх)
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
  • БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй
  • БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/ Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  • Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно)
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар түүнээс дээш жил ажиллаагүй байх
  • Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангиллын визээр бүртгүүлэх боломжгүй.

Бүртгүүлэх заавар:

  • Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас www.ehalamj.mn 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 09:00-17:30 цагийн хооронд зөвхөн дурдсан өдөр, цагт нэвтэрч бүртгэл хийлгэнэ.
  • Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.
  • Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлнэ.
  • Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн таван асуултын гурван асуултад зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.
  • Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.
  • Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсөний дараа бичиг баримтыг зургаар оруулна.
  • Бүртгүүлэх бичиг баримт нь /гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3.5*4.5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зураг файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх, селфи зураг оруулж болохгүй.
  • Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрийн дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна.
  • 2023 оны бүртгэлд хамрагдсан иргэдийг бүртгэхгүй.

Төлбөр хураамж:

  • Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/
  • Өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг зөв бичнэ.
  • Бүртгэлийн хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 17-ны өдөр 28 ам.доллартой тэнцэх монгол төгрөгийг бүртгэлийн программд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. Урьдчилан тушаах боломжгүй.
  • Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга бүхий 11 оронтой кодыг зөв гаргацтай бичнэ.
Солонгос хэлний шалгалт өгөх хуваарийг WWW.HUDULMUR-HALAMJ.GOV.MNWWW.MONKOR.NET цахим хуудсаар тухай бүрд мэдээлнэ.

Сургалтын байгууллага, хувь иргэдээр дамжуулан аливаа залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг анхаарууллаа.

Анхааруулга, санамжийг сайтар уншиж танилцаагүйн улмаас үүсэх аливаа эрсдэл хохирлыг ХХҮЕГ хариуцахгүй болохыг мэдэгдэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *