Эцэг эхчүүд хүүхдэдээ үл хайхрах хүчирхийлэл үйлдэх нь ихэсчээ

Нийслэлийн Засаг даргын өнөөдөр болсон Шуурхай зөвлөгөөний үеэр гэр бүлийн хүүхдийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа талаар мэдээлэл сонсжээ.

Энэ талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын асрамж, халамжийн 25 төвд 786 хүүхэд амьдарч байна.

Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд өнгөрсөн онд 6,442 дуудлага ирснээс 5,153-ыг нь шийдвэрлэсэн. Он гарснаас хойш 1,759 дуудлага, мэдээлэл ирснээс шийдвэрлэлт 40.3 хувьтай байна. Нийт дуудлагын

  • 95.8 хувь нь бие, махбодын хүчирхийлэл,
  • 34.6 хувь нь сэтгэл санааны,
  • 24.8 хувь нь үл хайхрах хүчирхийлэл байгаа.

10-16 насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байна. Хүчирхийллийн 74 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг. Түр хамгаалах зургаан байр, нэг цэгийн найман үйлчилгээ ажиллаж байгаа. 922 иргэнд хамгааллын үйлчилгээ үзүүлснээс 65.5 хувь нь хүүхэд байна” гэлээ.

Мэдээллийн дараагаар Хотын дарга хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг долоо хоног тутам танилцуулж байхыг үүрэг болгосон хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *