АНУ-ын хүүхдүүдийн дунд мелатонины хордлогоор өвчлөх нь нэмэгджээ

Америк хүүхдүүд мелатонины хордлогоор өвчлөх нь их хэмжээгээр нэмэгдсэн байна. Мелатонин нь хүний биологийн цагийг зохицуулдаг тархинаас ялгардаг даавар юм. Хүүхдүүд их хэмжээгээр мелатонины бэлдмэлийг уух үед өндөр халуурах, амьсгалын дутагдал, таталт бүр цаашлаад үхэлд хүргэх аюултай байдаг аж. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт (2022.06.02) мэдэгдэл хийхдээ 2012-оос 2021 оны хооронд АНУ-ын хордлогын хяналтын төвд ирэх нойрны эмийг эцэг эхийн хараа хяналтгүйгээр уусан хүүхдүүдийн дуудлага 530 хувиар өссөн” хэмээжээ.

Тус дааврын бэлдмэлийг их хэмжээгээр уусны улмаас 5 хүүхэд амьсгалын аппаратад орсноос тэдний 2 нь харамсалтайгаар нас барсан байна. Судлаачид мелатонины хордлогын түвшин өсөх болсон шалтгаан нь цар тахлын үеийн урт хугацааны хөл хорио, цахим сургалтаас болж хүүхдүүд бүтэн өдрийг гэртээ өнгөрүүлэх болсноор нойрны хэмнэл алдагдаж, стресс, түгшүүр нэмэгдсэн нь мелатонины хэрэглээг нэмэгдүүлсэн байж магадгүй хэмээсэн байна.

Эх сурвалж: Live Science, NPR, NBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *