Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрээс 250.000 америк доллар хураан авчээ

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваагийн гэрт АТГ-аас нэгжлэг хийж, 250,000 америк доллар хурааж авсан гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Б.Батдаваагийн эхнэр нь нүүрс тээвэрт холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг аж.

Б.Батдаваа 2019 онд 144.8 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол ҮСХ-ны дарга болсны дараа орлого нь 264.9 сая болсон нь ийнхүү анхаарал татсан гэх.

Б.Батдаваагийн хувьд Монголбанкинд олон жил ажилласан, 2016 оноос тус банкны Статистикийн хэлтэс, хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *