Seventeen хамтлаг ЮНЕСКО-гийн сайн санааны элч болжээ
Өмнөд Солонгосын к-поп урлагийн гол төлөөлөгч Seventeen нэртэй хөвгүүдийн хамтлаг ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын сайн санааны элч төлөөлөгчөөр нэрлэгджээ. Тус хамтлагийн гишүүдийг хүүхэд залууст зориулсан сайн санааны элчээр нэрлэж батламжийг нь гардуулах ёслол ЮНЕСКО-ын удирдах төв байрладаг Францын нийслэл Парис хотод өчигдөр болсон байна.
Уг ёслолын арга хэмжээн дээр тус хамтлагийн гишүүн Жошуа Хон “бид ЮНЕСКО-гийн сайн санааны элч төлөөлөгчдөөр анх удаа нэрлэгдэж, та бүгдийн өмнө зогсож байгаа нь гүн хүндэтгэлтэй хэрэг юм. ЮНЕСКО-гийн хамгийн чухал хэсэг болох орчин үеийн залуусыг төлөөлөх нь агуу хүндлэл билээ” хэмээн мэдэгджээ.
Seventeen хамтлагийн зүгээс залуусыг дэмжих ЮНЕСКО-гийн бүтээлч хөтөлбөрт зориулж нэг сая фунт стерлингийг хандивласан байна. ЮНЕСКО-ын Ерөнхий захирал Одри Азулей Seventeen хамтлаг ЮНЕСКО, түүний үнэт зүйл, энх тайван, залуу үеийнхнийг холбосон гайхамшигтай гүүр байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Seventeen нь 2015 онд үүсэн байгуулагдаж байсан 13 гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг юм. Тус хамтлаг өнгөрсөн жил дэлхийн зах зээлээс олсон ашиг орлогоороо Америкийн поп од Тейлор Свифтийн дараа хоёрдугаарт бичигдсэн байна. Тэдний 2023 онд гаргасан IFPI цомог чартуудыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлж олон тэрбум ам.долларын ашиг олжээ.