|

“Хууль зүйн сайд Х.Нямбаатар сэтгүүлч Г.Гэрэлмаагаас өөрөө уучлал гуйх ёстой”

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид өнөөдөр /2022.06.13/ Төв талбайд тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Тодруулбал, сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөө ба олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага ноцтойгоор халдсан үйлдлийг эсэргүүцэж, цаашид иргэдийн мэдэх эрх, бодит мэдээллийг дамжуулах үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг шаардана.

News.mn сайтын Ерөнхий эрхлэгч Оюунчимэг: “Бид Хууль зүйн яам болон ЦЕГ-ын ямар нэгэн албан тушаалтныг огцруулах шаардлага тавиагүй. Сэтгүүлч Гэрэлмаад тохиолдсон зүйл нэг удаагийн хэрэг биш. Өмнө нь ч бас залуусын жагсаалыг  сурвалжилсан сэтгүүлчдийн биед халдсан тохиолдол бий. Сүүлийн үед сэтгүүлчтэй зүй бус харьцах хандлага их байна. Бид өнөөдөр гурван шаардлага тавина.

Нэгдүгээрт, “Парламент” телевизийн сэтгүүлч Гэрэлмаагийн хийсэн видео мэдээллийг яагаад устгаснаа цагдаа, прокурорын удирдлагууд мэдээлэл өгөхийг шаардаж байна.

Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд ялангуяа цагдаагийн байгууллага дахин саад битгий учруулаасай.

Гуравдугаарт, Хууль зүйн сайд Х.Нямбаатар өөрийн биеэр хэвлэл мэдээллийнхний нүдэн дээр сэтгүүлч Г.Гэрэлмаа болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагаас уучлалт хүснэ үү гэсэн тодорхой шаардлагуудыг тавьж байна”

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *