МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа ирэх сард хийхээр болжээ

Мэргэжлийн бокст 10 тулаанд ялалт байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулаанаа ирэх наймдугаар сард хийхээр болжээ. Харин өрсөлдөгч болон тулааны эцсийн тов хараахан тодорхой болоогүй байгаа аж.

Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд мэргэжлийн бокст 17 ялалт байгуулсан Алберто Меркадотой тулалдаж гуравдугаар үед ялсан байдаг. Түүний өрсөлдөгчийн зовхи нь сэтэрсний улмаас эмч тулааныг зогсоосон юм.

10 дараалан ялалт байгуулсан тэрбээр наймдугаар сарын сүүлчээр 11 дэх тулаанаа хийхээр болсноо мэдэгдээд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Э.Цэндбаатар гавьяат Тайландын Бангкокт болсон олимпын эрхийн тэмцээнд ялагдсанаар Парисын рингэнд гарах мөрөөдлөө биелүүлж чадаагүй юм. Улмаар сонирхогчийн боксоор дахин тэмцээнд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байдаг.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *