|

Үндсэн хууль дахь хүний эрхийн заалтууд 30 жил хөндөгдөөгүй

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үргэлжлүүлэхдээ хүний эрхийн чиглэлээр хэд хэдэн асуудлыг эрэмбэлэн ярьж байна.

Тодруулбал,

– Хүний амьд явах эрхийг баталгаажуулах

– Цаазын ялгүй улс гэдгээ бэхжүүлэх

– Хүний нэр төр алдар хүндийг хамгаалах

– Иргэний улстөрийн эрхийг хангах

– Зөрчигдсөн эрхийг Үндсэн хуулийг цэцэд хандаж сэргээлгэдэг зохицуулалтыг тусгаж өгөхийг хуульчид ярьж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд нь хүний эрх зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж ирсэн. Гэвч шүүх эрх мэдлийн улмаас хүний эрх зөрчигдөж байгаа эсэх маргааныг цэц хянаж байсан удаагүй.

Монгол Улс хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн олон улсын актуудад нэгдсэн. Гэвч Монгол Улсын иргэн бүр алхам тутамдаа ямарваа нэгэн байдлаар заяагдсан эрхүүдээ эдэлж чадахгүй байсаар. Өнгөрсөн удаагийн Үндсэн хуульд хийсэн нэмэлт өөрчлөлтүүдээр хүний эрхийн тухай заалтууд огт хөндөгдөөгүй.

Тэгвэл Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг хянан хэлэлцэх шүүх тогтолцоог илүү боловсронгуй болгох нь дээр дурдсан зөрчлүүдийг арилгахад алхам оройтуулж болох юм. Одоо хийхээр зэхэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн эрх, эрх чөлөө зөрчсөн тухай маргааныг иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана” гэдэг заалтыг оруулж өгөх нь зүйтэй гэж судлаачид санал болгож байна. Хэрэв энэхүү зохицуулалтыг оруулж чадвал иргэн бүр Үндсэн хуулиараа олгогдсон эрхээ эдлэх боломж нэмэгдэх бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээхэд ч илүү баталгаатай болох юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *