Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ жил тохиож буйг Ерөнхийлөгч онцлоод, Элчин сайд Филип Малон Монгол Улсад ажиллахдаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Монголын төр, засаг болон найрсаг, зочломтой ард түмэнд Элчин сайд Филип Малон талархал илэрхийллээ. Мөн Монгол Улс ойрын 10-15 жилийн дотор хөгжин дэвжсэн орон болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments