Наадам үзэх гадаад жуулчдын тасалбарын захиалга эхэлжээ

Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгын хүсэлтийг авч эхэлжээ.

Тасалбар захиалгын хүсэлтэд жуулчдын тоог тодорхой дурдах бөгөөд аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдэд олгох юм байна.
Жуулчдын наадам үзэх тасалбар захиалгын хүсэлтийг хувь хүнээс авахгүй. Тасалбарын үнэ одоогоор тогтоогдоогүйг Нийслэлийн аялал жуулчлалын газрын эх сурвалж тодотголоо.

Гадаад жуулчдын тасалбар захиалгын хүсэлтийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын info@tourism.ub.gov.mn цахим хаягаар болон тус газрын бичиг хэрэг /Нийслэлийн Засаг Захиргааны 4-р байрны 501 тоот, хуучнаар Улаанбаатар банк/-ээр 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч байгаа аж.

Монгол иргэдийн хувьд баяр наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг https://enaadam.mn/ цахим хуудсаар захиалж, авах юм байна. Одоогоор захиалга эхлээгүй байгаа гэж мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *