СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургаан сар гарсаар насанд хүрээгүй 31 хүн нас баржээ

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд усны ослоор 12, хөдөө орон нутагт мал маллах болон хурдан морины ажил хийх явцдаа 13, ахуйн бусад төрлийн осол гэмтлийн улмаас 16, нийт 31 насанд хүрээгүй хүн амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл байна. Эдгээр осол гэмтэл нь эцэг, эх асран хамгаалагчийн хүүхдэд тавих хараа хяналт сул, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүүхдэд эрсдэл бүхий орчинг засаж янзлаагүй, хуулиар хүлээсэн хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бий болгох үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байна.

Улирлын чанартай иргэд хөдөө орон нутагт зорчих, гол мөрний эрэг дагуу, ой модонд гэр бүл, найз нөхдөөрөө амарч зугаалж байгаатай холбогдуулан та бүгдэд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

  • Гол мөрөн, тогтоол усны эрэг дагуу газар бага насны болон насанд хүрээгүй хүнийг харгалзахгүй хүнгүй орхихгүй байх.
  • Гол усны түвшин нэмэгдсэн үед зориулалтын гарц гарам, тэмдэглэгээтэй газраар зорчих. -Ууланд алхах, ойд зугаалахдаа зэрлэг ан амьтан, замын бартаа саад болон өндрөөс унах аюулаас урьдчилан сэргийлж, насанд хүрээгүй хүнийг байнгын хараа хяналтад авч явах.
  • Гэрийн нөхцөлд хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлж, цонх, тагтанд зориулалтын, сайн чанарын хамгаалалтын тор, хаалт хийж, бага насны хүүхэд өндөрлөг хэсэг рүү дамжихгүй байх нөхцлийг бүрдүүлэх.
  • Орон сууц, гэр хороололд хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд СӨХ болон холбогдох байгууллагууд анхаарал хандуулах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх.
  • Хүүхдэд учирч болох эрсдэлт нөхцөл байдлын талаар энгийн ойлгомжтой үгээр тайлбарлан, аюулгүй байдлыг хангахад хүн бүр анхаарал хандуулах.
  • Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан зөв хүн байх, амьдралын энгийн дүрмийг тайлбарлан ойлгуулж, ирээдүйд бусдад төвөг удахгүй, зөв хүмүүжил, төлөвшилтэй иргэн болгох зөвлөмжийг тайлбарлан ойлгуулах.
  • Бэлгийн хүчирхийлэл үйлдэгч ихэнх тохиолдолд хүүхдэд хамгийн ойр байгаа хүмүүсээс үйлддэг гэдгийг анхаарч, бага насны хүүхдийг эсрэг хүйсний хүнээр харуулахгүй байх, зайлшгүй орхиж явсан үед ойр ойрхон юу хийж байгааг шалгаж, хянаж байхыг Цагдаагийн байгууллагаас Зөвлөж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments