БНХАУ руу зорчиж буй монгол иргэд хулгайд холбогдож, ял авах нь ихэсчээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчиж буй манай улсын иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол ихэссэн байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдэлд тус улсын эрүүгийн хуулиар 3-10 хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг тул тус руу зорчиж буй иргэдэд гадаад улсын хууль журмыг чанд баримтлах шаардлагатай. Түүнчлэн БНХАУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж санхүү, эд хөрөнгөөрөө хохирох, улмаар эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарч буй тул тус улс руу зорчиж буй манай улсын иргэд “Өндөр цалинтай ажилд авна, зуучилна” гэх зард хууртаж хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.