Төөрөхөөс сэргийлж, эцэг эхийн утасны дугаартай цаасан бугуйвчийг хүүхдүүдийн гарт зүүлгэнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа, хошууч Г.Золжаргал:

Олон хоногийн амралтын өдөр иргэд гол мөрөн дагаж зугаалж томчууд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулдаг. Ялангуяа баярын өдрүүдэд цэнгэлдэхэд хүний хөдөлгөөн ихсэж,  хүүхдүүд төөрөх эрсдэлтэй байдаг тул эцэг эхийн утасны дугаарыг бичсэн цаасан бугуйвчийг гарт нь зүүлгэнэ. Хүй долоо худагт мал амьтны хөдөлгөөн их байдаг тул морь малын хөлд, тээврийн хэрэгсэлд дайруулах эрсдэл өндөр. Тиймээс эдгээр амралтын өдрүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *