Хүүхдийн эрх зөрчигдөж байж болзошгүй айлуудаар орж, зөвлөгөө өгчээ
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Насанд хүрээгүй хүнийг болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх” арга хэмжээний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй айл өрхөөр оржээ.
Улмаар эцэг, эх, асран хамгаалагч нартай уулзалт, ярилцлага хийж хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, талаар зөвлөгөө мэдээлэл өгч хийж ажилласан байна.