Абэ Шинзог хөнөөсөн этгээд ялаас мултрах магадлалтай
Японы ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй этгээдийг өчигдөр /2022.07.25/ Нара хотоос Осака руу шилжүүлэв. Учир нь арваннэгдүгээр сарын 29-нийг хүртэл түүнийг сэтгэцийн эмчийн үзлэгт оруулах болжээ.
Тодруулбал, сэжигтнийг халдлага үйлдэх үедээ эрүүлээр сэтгэх чадвартай байсан эсэхийг тодруулахын тулд ийнхүү яллах дүгнэлтийн өмнө Осака руу шилжүүлэв. Японы эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэгтэн сэтгэцийн чадавхи нь дорой бол ялыг хөнгөвчлөх, ухаан санаа солиотой бол шийтгэх боломжгүй гэж заасан байдаг аж.