“Террорист” бүлгийн сармагчны нэгийг барьж, устгажээ

Сүүлийн гурван долоо хоног орчмын хугацаанд Японы баруун бүсийн Ямагүчи хотын оршин суугчид зэрлэг сармагчны халдлагад өртөх болсон юм.

Макака сармагчны халдлагад өртөн самардуулж, хазуулсан хүний тоо тус хотод 50 хүрээд байгаа.Хотын захиргаа сармагчнуудыг номхруулахын тулд зэвсэг хэрэглэх шийдвэрийг энэ долоо хоногийн эхээр гаргаж байв.

Тэгвэл Мягмар гарагийн орой хотын захиргааны зөвшөөрөлтэй анчид сургуулийн байранд нэвтэрсэн эрэгчин сармагчныг барьж, устгасан тухай өчигдөр мэдээлжээ.Тухайн сармагчин нь хүмүүсийн биед халдаж байсан бүлэг сармагчны нэг болохыг тогтоосон байна. Хүмүүсийн биед халдсан хэрэг гарсаар байгаа тул “террорист” бүлгийн үлдсэн сармагчнуудыг номхруулах ажил цааш үргэлжлэхийг Ямагүчи хотын хөдөө аж ахуйн хэлтсийн ажилтан хэвлэлд мэдээлжээ.

“Гэрч бүр өөр өөр биеийн хэмжээтэй сармагчин халдсан тухай мэдээлж байгаа. Нэгийг нь аюулгүй болгосон ч шинэ халдлагын мэдээ ирсээр байна” гэж тэр ярьсан байна.

Макака сармагчин Япон улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт тархан амьдардаг. Гэхдээ Ямагүчи хотод тохиолдсон шиг хүмүүст халдах явдал маш ховорт тооцогддог байна.

Нэг үе тоо толгой нь цөөрч, устах аюултайд тооцогдож байсан макака сармагчин одоо өсөж олширсон нь хүмүүстэй харгалдах гол шалтгаан байж болзошгүй гэж судлаачид дүгнэжээ.

Эх сурвалж: BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *