|

АНУ Украинд 3 тэрбум ам.долларын зэр зэвсгийн тусламж нэмэлтээр үзүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины тусгаар тогтносон өдрийн ойн баяраар тус улсад 3 тэрбум ам.долларын зэр зэвсгийн тусламж илгээнэ гэдгийг мэдэгджээ. Энэ нь ОХУ дайныг эхлүүлснээс хойш Вашингтоноос Украинд өгч буй хамгийн том нэг удаагийн тусламж аж. Энэхүү тусламжид АНУ-ын зэвсгийн нөөцөөс шууд олгох бус үйлдвэрээс шинээр гарсан зэвсгүүдийг ашиглах учир урт хугацааны дараа Украинд хүрэх магадлалтай юм.

Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби зэвсгийн төрлөөсөө хамаарч Украинд хүргэгдэх хугацаа нь өөр байна хэмээжээ. Тухайлбал газраас харвадаг пуужин, радарын систем гэх мэт зүйлс хамгийн удах аж. Байден Ерөнхийлөгч болсноос хойш АНУ Украинд нийтдээ 13.5 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *