ТАНИЛЦ: Шинэ сайд нарын НАМТАР
УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.08.29/ нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг танилцуулсан. Ингээд шинэ сайд нарын намтар, боловсрол, ажилласан байдлын танилцуулгыг хүргэж байна.
“ОРГИЛ”-ЫН ГАНБААТАР ГЭХ ТОДОТГОЛТОЙ УУХҮ-ИЙН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР
БОЛОВСРОЛ:
- 1991 онд Налайх хотын 10 жилийн дунд сургууль
- 1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, эдийн засагч
- 2000 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, хуульч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1996-2015 онд “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, зөвлөх
- 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх
- 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2019 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
МОНГОЛ БӨХИЙН НОЁН ОРГИЛ ДАРХАН АВАРГА Б. БАТ-ЭРДЭНЭ
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль
- 1990 онд Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн. Боловсролын ухааны доктор (Ph.d)
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1983-2000 онд Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэгт тамирчин, Орлогч дарга, Дарга
- 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирал
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
- 2019 оноос Ёс зүйн дэд хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Их хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТОЙ Х.БОЛОРЧУЛУУН
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Агрономич мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн
- 1990-1992 онд Булган суманд агрономич
- 1992-1997 онд “Хишиг аж ахуй” компанийн захирал
- 1997-2012 онд “Дорнод гурил” ХХК-ийн захирал
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019-2020 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
ЭМЯ-НААС ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ РУУ….
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
- 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
- 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
- 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
- 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
- 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
- 1995-1996 онд “ММ” агентлагийн захирал
- 1997-1999 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор
- 1999-2000 онд “ММ” агентлагийн захирал
- 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
- 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
- 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
- 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙДААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАНА
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
- 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
- 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
- 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч
- 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
- 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2021 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ
БОЛОВСРОЛ:
- 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол эзэмшсэн,
- 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- 2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр хамгаалсан,
- 2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистрын зэрэгтэй,
- 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2007-2008 онд “Их засаг” олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
- 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал.
- 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга,нийслэлийн БЗД-ийн Иргэдийн Хурлын төлөөлөгч.
- 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх.
- 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын /МАН/ бүлгийн зөвлөх.
- 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч,
- 2015 оноос МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, 2019 оноос Ерөнхийлөгч,
- 2015 оноос “Yes Mongolia” Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч,
- 2016 онд, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Сонгино хайрхан дүүргийн 72 дугаар тойргоос хоёр удаа сонгогдсон.
- 2020 оноос Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга.