ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бизнэс эхлэхэд сайн

АРГЫН ТООЛЛЫН 9 САРЫН 3, САНЧИР ГАРАГ. БИЛГИЙН ТООЛЛЫН 7

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ЕСӨН УЛААН ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 06.13-19.31
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Огторгуй

Онгоц одтой, шарагчин хонь өдөр. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments