“Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгосыг дайрах магадлалтай
“Хиннамнор” хар салхи Японы баруун өмнөд арлууд руу чиглэж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хар салхи ирэх долоо хоногийн эхээр Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт хүрэх төлөвтэй байгааг тус улсын Цаг уурын агентлаг өчигдөр /2022.09.02/мэдэгдлээ. Хэрвээ “Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгост хүрвэл энэ нь тус улсад тохиолдож байгаагүй хамгийн хүчтэй шуурга болох юм.
Байршлыг тодруулбал, өмнөд Кёнсан мужийн өмнөд эрэгт Мягмар гаригийн өглөө хүрэх төлөвтэй байна. Өчигдөр өглөө 9:00 цагийн байдлаар хар салхи Тайпэй хотоос зүүн өмнө зүгт 420 км зайд байжээ.