Парис-2024: Т.Сувд-Эрдэнэ жүдочдын салхийг хагалж, өнөөдөр барилдана
Франц улсын нийслэл Парис хотноо паралимпын наадам найм дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Паралимпын наадмын долоо дахь өдрийн дараах байдлаар Монгол Улс 44 дүгээр байрт жагсаж байна.
Манай тамирчин Т.Сувд-Эрдэнэ өнөөдөр /2024.09.05/ эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглох бөгөөд жүдочдын салхийг хагалж барилдана. Түүний барилдаан Улаанбаатарын цагаар 16.00 цагт эхлэх юм.
Тэрээр эхний даваанд Бразилын бөхтэй барилдана.
Монгол Улсын паражүдочид дөрвөн эрх авсан. Тодруулбал,
48 кг Т.Сувд-Эрдэнэ
-70 кг Л.Туруунаа
-90 кг Б.Баттөгс
+90 кг Д.Ганбат нар эрх авсан билээ.
Пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар О.Ууганбаатар, Б.Нарантуяа нар ажиллаж буй. Монголын паражүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Жадамбаа уг багийг ахалж оролцож буй.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?