ДОРНЫН ЗУРХАЙ: Бар, нохой жилтнээ ЭЕРЭГ сайн
Аргын тооллын 9 сарын 26, Сумъяа гараг. Билгийн тооллын 1
НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН ДӨРВӨН НОГООН ХАР МОРЬ ӨДӨР
- Үс засуулвал: Нас ахар болно
- Наран ургах, шингэх: 06.44-18.43
- Барилдлага: Үл зохилдох
- Шүтэн барилдлага: Авахуй
- Суудал: Төмөр
Тугчин одтой, хар морь өдөр. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун уарагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.