“AstraZeneca”-ийн вакцин 79 хувийн үр дүн үзүүлжээ
Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компани вакцины гуравдугаар шатны туршилтаар 79 хувийн үр дүн үзүүлсэн талаар мэдээллээ.
Тодруулбал, АНУ, Чили, Перу улсуудад хийсэн туршилтаар “АstraZeneca”-ийн вакцин нь коронавирусийн халдварын эсрэг 79 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд өвчин хүндрэхээс 100 хувь хамгаалсан байна. Түүнчлэн 65-аас дээш насны өвчтөнүүдийн дунд 80 хувийн үр дүн үзүүлжээ. Уг туршилтад 32400 хүн оролцсоноос 141-д нь өвчний шинж тэмдэг илэрсэн байна.
Тус вакциныг Европын холбооны улсууд хэрэглэж байгаа бөгөөд “AstraZeneca” компани вакцинаа АНУ-д бүртгүүлэх баримт бичгийг ойрын хугацаанд бэлтгэнэ гэдгээ хэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: washingtonpost.com