ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч нэмэгдэнэ

2022.10.05 / ЛХАГВА ГАРАГ/ БИЛГИЙН ТООЛЛЫН 10

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх: 06.57-18.25
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *