ӨНӨӨДӨР: Төрийн албаны ерөнхий шалгалт Монгол Улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэлнэ

Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

08:30 цагт: Төрийн албаны ерөнхий шалгалт Монгол Улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэлнэ. Шалгалтыг оролцогчоос бүрэн хамааралтайгаар цахим хэлбэрээр 4 дэх жилдээ, 7 дахь удаагаа зохион байгуулж байна.

МУИС-ИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

10:00 цагт: МУИС-ийн Экологийн боловсролын төв “Өсвөр үеийнхэн – Байгаль орчин ба хууль” төслийн 5000 дахь зочин буюу Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн 8 дугаар ангийн 120 хүүхдийг хүлээн авч байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтад хамруулна. Уг төслийг ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар нар ивээн тэтгэн хамтран хэрэгжүүлсэн бөгөөд ийн хаалтаа хийнэ.
Утас: 99002019

ЭМЯ

11:00 цагт: “Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриан дор зохион байгуулагдах Оюутны эрүүл мэндийн сарын аяны нээлт Б танхимд болно. ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг ЭМДЕГ, ГБХЗХГ, БЕГ-ын удирдлага болон НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл оролцоно. Утас: 99797227

“МАНДАХ” ДЭЭД СУРГУУЛЬ

14:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн барилгыг нураагаад нэг жил болсон ч одоог хүртэл баригдаагүйн улмаас хүүхдүүд “Мандах” дээд сургуулийн байранд нэг дор олон хүүхэд агааргүй, биеийн тамирын заалгүй орчинд хичээллэж байна. Мөн “Мандах” сургуулийн байр өөр чиглэлд байрладаг тул хүүхдүүд зам хөндлөн гарахдаа мөргүүлсэн хэд хэдэн тохиолдол гарсан учир эцэг, эхчүүд 12 дугаар сургуулийн байрыг хурдан барих асуудлаар “Мандах” дээд сургуулийн гадаа
жагсана. Утас: 99060644

ҮБХИС-ИЙН ТӨВ НОМЫН САН

14:30 цагт: Шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдоржийн “Мэдээллийн дайн, түүний стратеги, тактик” номын нээлт болно. Утас:86094455

МҮХАҮТ
15:00 цагт: “Солонгос-Монголын хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг-2022” нээлтээ хийнэ. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30 гаруй ААН оролцох тус үзэсгэлэн энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ.

“ЗАЙСАН ХИЛЛ”
18:00 цагт: “Шидэт урц” төрийн бус байгууллагын залуус өөрсдийн санаачилгаар “Ид шидийн орон” жишиг төслийг Хөвсгөл аймагтаа бүтээхээр ажиллаж байгаа юм. Энэхүү төслийн хандивын үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлж, одоогоор барилгын ажил үргэлжилж байна. “Ид шидийн орон-Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төв балет бүжгийн өрөө, номын сан, кофе шоп, сэтгэл зүйчийн өрөө болон гаднаа хүүхдийн тоглоомын талбайтай бөгөөд Хөвсгөлд “Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төв байгуулснаар тус аймгийн 21 мянга гаруй хүүхэд урлаг, спорт, танин мэдэхүй, сэтгэл зүй зэрэг 18 төрлийн сургалтад хамрагдана. “Ид шидийн орон-Хөвсгөл” төслийн танилцуулах уулзалт “Зайсан хилл”-ийн “Z terra” ресторанд болно. Утас: 99664769

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *