Дифлимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Н.Эрхэмбаяр аваргаллаа
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотноо эдгээр өдрүүдэд болж байна.
Дөрвөн жил тутамд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас 3 тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, “Самсун-2017” дифлимпын мөнгөн медальт Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг жинд алтан медаль хүртлээ.
Шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд 4 жилийн өмнө Самсуны дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Киргизийн Исаковыг 14:4-өөр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дифлимпын анхны аварга болов.