ӨНӨӨДӨР: “Шинэ геополитик Монголд” дугуй ширээний ярилцлага болно

Аравдугаар сарын 27-нд болох үйл явдлын тойм:

08.30 цагт “Блью Скай” зочид буудалд “Шинэ геополитик Монголд” дугуй ширээний ярилцлагыг Стратеги судалгааны хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулна.

08.30 цагт “Интерном” кафед “Нээлттэй өгөгдөл, мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд өгөгдлөө нээлттэй болгож буй үйл явц”-ын талаар “Тунгаахуй өгөгдлийн урлан” байгуулагаас сэтгүүлчдэд танилцуулж мэдээлнэ.

09.00 цагт БХБЯ-нд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал  цахим үйлчилгээний үйл ажиллагаатай танилцана.

09.00 цагт БШУЯ-нд “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн нээлт болно.

11.00 цагт Төрийн ордонд АН ээлжит “4/11 Мэдээллийн цаг”-аар мэдэгдэл хийнэ.

11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд цусны цагаан эсийн хорт хавдартай Түмэнжаргал хүүгийн ар гэрийнхэн хандивийн аян өрнүүлж буй талаар мэдээлнэ. Утас:9905-7074. 9402-2261

-“Бриллиант клуб” ТББ-аас хот, хөдөөгиййн эмэгтэйчүүдийн Үндэсний чуулганыг “Маргаашийг бүтээнэ” уриан дор зохион байгуулна. Утас 99039343

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments