ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

Аргын тооллын 11 сарын 1, Ангараг гараг. Билгийн тооллын 8

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ШАР МОРЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Нас уртасна.
  • Наран ургах, шингэх: 07.36-17.35
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Мод

Булаагч одтой одтой, шар морь өдөр. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *