УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн цагдан хоригдож буй хугацааг 30 хоногоор сунгажээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг туслах Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж авсан хэрэгт буруутган, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Уг хуулийн хугацаа дууссан бөгөөд тэдний цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгажээ.

Түүний туслахаараа дамжуулан авсан зээл “Капитал банк”-ийг дампууруулахад нөлөөлсөн гэж үзсэн бөгөөд тэрбээр авсан зээлээсээ нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа аж. Мөн түүний ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын тендертэй холбоотойгоор саатуулаад байгаа билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *