ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.11.14, Даваа гараг
  • Билгийн тооллын: 21
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.56-17.17
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments