|

“Euphoria” цувралын од Энгус Клауд 25 насандаа таалал төгслөө

Түүний гэр бүлийнхэн энэ мэдээллийг олон нийтэд өгсөн байна. Тэрээр өнгөрсөн 7 хоногт аавыгаа эцсийн замд нь үдээд байсан бөгөөд өөрөө сэтгэлзүйн хувьд маш хүнд өдрүүдийг өнгөрүүлж байгаа гэж ярьсан юм.

Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ажээ. Энгус Клаудын гэр бүлийнхэн олон нийтэд хандаж: “Бидний цор ганц тайвшрал бол одоо тэр хамгийн сайн найз болох аавтайгаа дахин хамт байгаа явдал юм.

Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг одоо цагт нэн чухал асуудал болжээ. Хэрвээ чи ганцаардаж байгаа бол, сэтгэлзүйн хувьд хүнд өдрүүдтэй нүүр тулж байгаа бол ганцаараа дотроо хадгалаад явж болохгүй. Хэн нэгэнтэй ярилцаж, дотроо болж байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж байгаарай” хэмээн уриалсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *