I хороолол, Хүүхдийн 100 орчмын зогсоолыг төлбөртэй болгоно
Зогсоол олно гэсэн бодлоор тухайн орчмыг тодорхой хугацаанд тойрч байгаа нь замын түгжрэлд нөлөөлж байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс нэгдүгээр хороолол, Хүүхдийн 100 орчмын зогсоолыг төлбөртэй болгохоор төлөвлөсөн байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Хотын төвийг үнэгүй зогсоолгүй болгох бодлого баримталж байна. Учир нь төв рүү машин унаж ирээд, ажил хөөцөлдөхөөс илүү машинаа өдөржин оффисынхоо гадаа тавьдаг. Энэ зундаа багтаад нэгдүгээр хороолол, Хүүхдийн 100 орчмын зогсоол төлбөртэй болно. Хэн нэгэн мөнгө хурааж зогсохгүйгээр автоматаар зогсоолын төлбөрөө бичнэ” гэв.