Солонгост хэт халалтаас үүдэн 10 хүн амиа алджээ
Өмнөд Солонгос улсад хэт халсны улмаас 10 хүн амиа алдсан гэж Солонгосын Гамшгаас урьдчилан сэргийлэх, хянах төв (KDCA) ням гарагт мэдээлжээ. Сүүлийн өдрүүдэд тус улсад 36-38 градус хүрч хэт өндөр халж байна.
Энэ долоо хоногт нийт 1000 гаруй хүн хэт халуунаас үүдэлтэй даралт ихсэх, ядарч, сульдах, үе мөч өвдөх, ухаан алдах, манарах, хөл, гар хавагнах гэсэн зовуурьтай эмнэлгийн байгууллагад ханджээ. Үүний талаас илүү хувь нь 65 ба түүнээс дээш насныхан, 20 хувь нь 50-59 насныхан байна.
Тэдний гуравны нэгээс илүү нь гадаа ажилладаг хүмүүс, 15 орчим хувь нь газар тариалан эрхэлдэг хүмүүс байжээ.
Хоёр долоо хоногийн өмнө тус улсад их хэмжээний бороо орж, үер бууж 41 хүн амиа алдсан билээ.
Эх сурвалж:CNN