ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Аргын тооллын 11 сарын 17, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24
НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХӨХ НОХОЙ ӨДӨР
- Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
- Наран ургах, шингэх: 08.01-17.13
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
- Суудал: Мод
Их морь одтой, хөх нохой өдөр. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно.