Н.Ганболд: УИХ-ын гишүүн Т.Доржханд нэг ч удаа түр хорооны хуралд суугаагүй байж ганцаараа мэдээлэл хийгээд байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Ганболд нүүрсний хулгай болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, “УИХ-ын гишүүн Т.Доржханд нэг ч удаа түр хорооны хуралд суугаагүй байж ямар үндэслэлээр 44 их наяд төгрөгийн мэдээлэл олон нийтэд түгээсэндээ тайлбар хий. Түр хорооны хурал дээр 44 их наяд төгрөгийн талаар яриагүй. Тийм байхад та иргэд төр хоёрыг талцуулж байна. Хэрэв буруу мэдээлэл түгээсэн бол нийт ард түмнээс ялангуяа өвлийн хүйтэнд гадаа жагсаж байгаа иргэдээс уучлал гуй” хэмээв.