|

Архины хамааралтай хүмүүстэй ажиллах сувилагч бэлтгэснийхээ төлөө ял сонсох уу?

СЭМҮТ-ийн захирал асан Л.Насанцэнгэлийг АТГ-аас 2021 оны 08 сараас эхлэн шалгаж, өөрийн төрсөн дүүг хууль бусаар албан тушаалд томилон, улсад 1,426,546 /Нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг тодруулбал Л. Насанцэнгэлийн төрсөн дүү болох Л. Н нь 2006 оноос туслах сувилагчаар 11 жил, сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтанаар 5 жил нийт СЭМҮТ-д 16 жил ажиллаж байгаа бөгөөд дүүгээ сэргээн засах ажилтанаар 2017 оны 03 сарын 15-ны өдрийн Б/28 тушаалаар өөрчлөн ажиллуулсан гэдэг үндэслэлээр шалгаж байсан юм.

Монгол улс сэтгэцийн тусламж үйлчилгээг тусгайлсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн дагуу явуулдаг. Энэ хуулийн 3.1.12 болон 7.1.6-д Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой гэж заасан байдаг...бол уг хуулийн 5.1.8-д Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх ажлын байрыг бий болгохоор ч заасан байдаг байна. Мөн Засгийн газрын баталсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр /2009-2019/, Эрүүл мэндийн Сайдын “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” 180 тоот тушаалд ч Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх, өргөжүүлэхийг үүрэг болгосон тушаал шийдвэрүүд гарсан байдаг.

Дээрх тушаал шийдвэрүүдийн дагуу төвийн үйл ажиллагааг өргөтгөх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн төрсөн дүү Л.Н-ыг 2017 онд туслах сувилагчаас Донтолтын тасагт сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтнаар ажиллуулах болжээ. Тус тасаг нь архины болон бусад донтох эмгэгтэй хүмүүсийнхээ эдгэрлийг сайжруулахын тулд соён гэгээрүүлэх сургалтанд эмчлүүлэгчдийг үргэлжлүүлэн 14 хоног суулган, 7 хоног бүр бүлгийн цуглаанд хамруулан идэвхижүүлэх, 7 хоногт хийсэн ажлаа ярилцах, мэдрэмжээ нээх, архигүй тэмцээн уралдаан, архигүй шинэ жил, агаар салхинд явах, алхалт хийх зэргээр нийгэмд бүтээлч  ажлууд хийж, нийгэмшүүлэн эдгэрлийг нь удаан хугацаанд барьдаг эмчилгээ юм. Энэ үйл ажиллагааг 2017 оноос хойш хийж байгаа бөгөөд өдрийн эмчилгээний ачаалал ихэсч 1800 гаруй хүн 5-аас дээш жил архи уухгүй, архигүй амьдрал, нийгмийн харилцаанд суралцаад явдаг аж.

Сэтгэцийн эрүүл мэндийн алба 1929 онд үүсэн байгуулагдаад 1934 оноос Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлсээр иржээ. 2001 оноос тусгайлан сэтгэц нийгмийн сэргээн засах тасаг ч ажиллаж тэнд байдаг ажилтангуудаа Сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтан буюу реабилитатор гэж нэрлэн, зарим үед ч тасаг бүхэнд реабилитатор ажилладаг байжээ. Тэдний цалин мэргэжилтэн биш учраас мэргэжилгүй “ажилтан” гэдгээрээ асрагчийн цалинтай яг адилхан. Манай улсад Сэтгэц нийгмийн сэргээн засах мэргэжлээр төгсөлтийн өмнөх сургалт хийдэггүй, төгсөлтийн дараах богино хугацааны сургалт ч байдаггүй, мэргэжилтэн бэлтгэдэггүй учраас байгууллага өөрсдөө ажилтнаа дотооддоо сургалт хийн ажиллуулсаар 88 жил болж буй.

Л.Н-т сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтнаар ажиллах явцад давуу байдал бий болоогүй, харин ч эрх зүйн байдал нь дордож, сард ажиллах өдрийн тоо нэмэгдэж, илүү цагийн хөлс багассанаар нийт цалин буурсан нь шалгалтаар тогтоогдсон байна.Тодруулбал Л.Н нь 2017 оны 03 сараас 2022 оны 03 сар хүртэлх 5 жилийн хугацаанд нийт 67.474.511 /жаран долоон сая дөрвөн зуун далан дөрвөн мянга таван зуун арван нэгэн/ төгрөгийн цалин авсан байна. Хуучин ажиллаж байсан туслах сувилагчаараа ажилласан бол 85.115.334 төгрөгийн цалин авах байсан ба 5 жилийн хугацаанд 17,640,812 төгрөгөөр Л. Н нь бага цалинжжээ. Л.Н нь 2017 оны 03 сард 414.050 төгрөгийн сарын үндсэн цалинтай, 2022 оны 03 сард 616.629 төгрөгийн сарын үндсэн цалинг Засгийн газрын тогтоосон цалингийн шатлал зэрэглэлээр, бусад ажилтнуудын адил авчээ. Харин ЗГ-ын 24-р тогтоолоор 2019 оны 9 сараас Сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтаны цалин нь сарын 37,700 төгрөгөөр нэмэгдсэнээр 5 жилийн үндсэн цалинг туслах сувилагчийн үндсэн цалинтай нь харьцуулбал Л.Н нь 1,426,546 /Нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгөөр илүү байгааг улсад учруулсан хохирол гэж үзжээ.

Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын 183 дугаар тушаалд Сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтан” гэж бүртгэгдээгүй /зөвхөн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, уламжлалт анагаахын сэргээн засалч байгаа/ гэх үндэслэлээр НПГ-аас шүүхэд шилжүүлэн шинээр албан тушаал бий болгосон гэж 1,426,546 /Нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийн хохирлыг төлүүлэн, 5.4 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасах ял оноожээ.

СЭМҮТ 2013 онд Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хийхэд архинд донтох эмгэг 1984-1992 оны судалгаатай харьцуулахад 40 дахин нэмэгдсэн байдаг. Иймээс донтолтын тусламж үйлчилгээг илүү хөгжүүлэх, иж бүрэн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байж, донтох эмгэгтэй хүнийг эмчлэх шаардлага үүссэн байдаг. Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ хийхгүй зөвхөн эмийн эмчилгээ хийгээд орхивол дутуу эмчлэгдээд өвчин нь дахих эрсдэл өндөр байдаг байна.

Л.Насанцэнгэл нь сэтгэцийн эрүүл мэндийн салбарт 32 жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд АШУҮИС-ын сэтгэцийн тэнхимд багш, СЭМҮТ-д эмчилгээ эрхэлсэн дэд захирал, ерөнхий захирлаар ажиллаж, 190 гаруй эрдэм шинжилгээний бүтээлтэй, олон шавь нартай, АУ-ны доктор, профессор, салбарын манлайлагчдын нэг. Тэрээр ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч 2022 оны 05 сараас тэтгэврээ тогтоолгожээ.

Similar Posts

16 Comments

  1. Хийж байгаа ажлынх нь мөн чанар агуулга, хүнд хэрэгтэй ажил уу үгүй юу гэдгийг нь сайн судалмаар юм! Л.Насанцэнгэл захирал бол сэтгэцийн албыг хөгжүүлэхийн төлөө маш сайн ажилласан. Дэндүү муухай хэрэг үүсгэсэн байна.

  2. Насанцэнгэл дарга сэтгэцийн эрүүл мэндийн төвд маш их ажил хийсэн. Бүхий л чиглэлээр маш их ажил хийсэн. Дотоод тохижилт, гадаад орчин ямар сайхан болсоныг хүн бүр мэддэг байх. Миний дүү архины асуудлаар олон жил биднийг зовоосон. Энэ зовлонгоос салгаж өгсөн. Архины асуудлыг шийдэхэд өдрийн эмчилгээ архины тасаг гээд өргөн хүрээтэй ажил хийсэн. Энэ ажлынхаа төлөө ял сонссон байна гэхээр үнэхээр гайхаж байна.
    Ингэж бодохоор л ажил хийх ч хэрэг байна уу ч гэж бодох шиг. Архины асуудалтай хүнтэй харьцана гэдгийг ойлгодоггүй дарга нар их болж дээ. Нийгмийн амьдралыг мэддэг дарга олон байгаасай.
    Бурхан өршөө

  3. Энэ арай хэтэрнээ. Энэ хүн сэтгэцийн эрүүл мэндийн салбарыг өдий зэрэгт хүргэсэн хийсэн зүйл нь далай шиг их хүн. Үнэхээр үлгэр жишээ лидер хүн. Номхон хүнийг ноолоход амархан гэж. Хиймэн зүйлийнх нь төлөө хэмжээнд нь хүртэл шагнаагүй байж ийм зэргийн нээнтэг дээр хүнийг гутааж болохгүй. Насанцэнгэл захирал шиг минималист, шуналгүй, шударга хүн үзээгүй. Энэ үйл явдал энэ хүний өдийг хүртэл баримталсан бүх зүйлийг харлуулж байна. Ямар хүн байсныг цаг хугацаа харуулах байхаа

  4. Бүх насаараа хоёргүй сэтгэлээр хандсан албанаасаа ийм хариу авна гэж байхгүй шүү. Давж заалдах хэрэгтэй

  5. Юун эрүү вэ юун ял вэ энэ арай хэтэрнэ ээ. Хүнийг харлуулж чадаж байгаа юм шүү

  6. Зөндөө олон өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн. Архины асуудалтай олон олон гэр бүлийн гишүүдийг архинаас гаргаж, нийгэмд ашиг тустай ажил хийж, цаашид ажиллах урам зоригийг өгч чадсан хүн шүү.

  7. Хүний хийсэн бүтээсэн зүйлийг харж, үнэлж, дүгнэж чадахгүй байж худал хуурмаг зүйлээр нэр төрд халдаж болохгүйшдээ, харамсалтай…………..

  8. Насанцэнгэл доктор Сэтгэц судлалын салбарт хоёргүй сэтгэлээр ажиллаж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эрдэм шинжилгээ судалгаа, үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалт, сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээтэй нь цогцоор хөгжүүлэн удирдан ажилсан шилдэг менежер , багш, эмч хүн . Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ бусад салбарт байдаггүй өвөрмөц онцлог тусламж юм. Энэ ажлыг хийх сэтгэлтэй тэвчээртэй хүн ч тэр бүр олдодгүйг сэтгэцийнхэн л мэднэ дээ . Насанцэнгэл эмчээр сэтгэц судлалын салбар дутна шүү

  9. Насаа даргын ямар хүнийг бүгд мэднэ ээ. Насанцэнгэл ларга тэтгэвэртээ гарсан нь манай салбарт том гарз болсон ш дээ. Дарга минь хүчтэй байгаарай

  10. Албан тушаалыг нь авах гээд л албаар нэг юм тохцон юм бишүү.

  11. Odoogiin darga bolson hunii yawuulga baina. Hamt suuj baigaad negiigee hiideg tsag dee
    Odoogiin baigaa darga gej dee huurhii udirdah uhaan yu ch baihgui manhui baina lee dee

  12. Арай дэнднээ албаар албан тушаалаас нь буулгах гэсэн л байна шт ийм сайхан мэдлэгтэй чадвартай хүнийг ингэж байхаар дэлхийн банкны асуудал асуудлаа тэр хэдэн зуун тэрбумаар нь идэж ууж алга болсон нөхдөө шалгаачээ. Эсрэгээр нь нийгэмдээ ач гавьяа байгуулсан хэрэгтэй хүмүүсээ ингэж албаар гаргаж байгаад маш харамсалтай байна.

  13. Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хийж бүтээсэн зүйл их хүн. Даанч гэнэт больсон. Албан тушаалыг нь авах гэж л шалгаж шинжилсэн байна. Үндсэн хэдэн авилгачдаа шалгаж чадахгүй байж, ажлаа сайн мэддэг, цаашид ихийг хийж бүтээх хүнээ болиулжээ ингэхээр яаж хөгжих вэ дээ? ХӨӨРХИЙ АТГ ИХ Л АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ ХАРАГДАХ ГЭЭД ЯДАЖДЭЭ. Харамсалтай юм.

  14. Энэ арай хэтэрнэ ээ. Бид өнөөдөр СЭМҮТ.н дэргэдэхи ӨТБүлэгт суралцаж төгсөөд нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж, төрийн албанд орох, хуучин ажилдаа орох, салсан гэр бүл эргэж нийлэх, гадуурхалтаас ангид байх, өөртөө итгэлтэй байхад суралцаад талархаад явж байхад юун ЯЛ вэ? … Ичихгүй бол очоод үе үеийн төгсөгчидтэй уулзаад үзээч.
    Яам салбар аа мэдэхгүй .
    Мэрэгжилтэнгүүд нь үйл ажиллагаагаа ндш нь оролцдоггүй
    Хөөрхий хэдэн донтохын эмч, сувилагч, ажилтнууд нь зүтгэсэн …
    Нийгэм нь тэр чигээрээ архинд живчихсэн …… Өөрийнхөө архичин болсон оо мэдэхгүй УИХ гишүүнтэй, сайд дарга нар нь тансаглалтай хөөрхий САЛБАР АА мэддэг хэд нь эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн БИДНИЙГЭЭ харж урамшдагийг ИРЭЭД ХАРААЧ .
    Хууль зүйн яам
    ЭМЯ
    Зурагт радиогийн … сэтгүүлч нар
    ИЧЭЭЧ ИЧЭЭЧ ИЧЭЭЧ …
    Багш минь хүнд өвчин туссан ч ажилаа хийгэнл биднийгээ чиглүүлээл явж байгаа.
    Одоо ШИНЭ ЖИЛ хийх гэнл гүйж яваа .
    2022, 12, 23 ирээд А3ЛЫГ НЬ ЧАДДАГ ЮМ БОЛ ШАЛГААЧ .
    БИЧЭЭД БАЙГАА ТЭНЭГ МИНЬ ӨӨРЛҮҮГЖЭ ӨНГИЙ … ЯАДАГ МУУ тэнэг вэ?
    Яаж харлуулж чадах вэ дээ ……
    Багшийгаа өмөөрнө шүү

  15. Ene hvnii setgetsiin salbart hiisen zuil mash ih.Zuwhun salbar bus erdem shinjigee ,bvteesen ajliig n toochvol baharhmaar olon.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *