УБТЗ-ын экспортын тээврийн хэмжээ 50 орчим хувиар нэмэгджээ

Энэ онд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгааг УБТЗ-ын тээврийн үзүүлэлт нотолж байна.

Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 23,7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 23 хувиар илүү байна. Тэр тусмаа экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46 хувиар илүү байгаа нь манай улсын валютын орлого нэмэгдэхэд чухал үүрэгтэй уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлт өссөнийг харуулж байна.

 “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ өссөн нь Замын-Үүд – Эрээн, Сүхбаатар-Наушки боомтын галт тэрэг солилцоо нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд энэ оны хоёрдугаар сард хуралдсан хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр хятад болон оросын талтай сүүлийн долоон жилд тохирч чадахгүй байсан хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр тохирсон юм. Энэ нь манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх таатай боломжийг олгожээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments