С.Мөнхчулуун: Шатахууны хомсдол үүслээ гэдэг мэдээллийг зориуд тарааж, бизнес эрхэлдэг хүмүүс байна
Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв. Энэ үеэр Дизель түлшний хомсдол үүссэн асуудал болон шатахууны импорттой холбоотой хяналт, шалгалтын талаарх сэтгүүлчийн асуултад ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун хариулт өгсөн юм.
Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд Дизель түлшний нөөц харьцангуй нэмэгдэж, хэвийн хэмжээнд очиж байгаа хэмээн ойлгосон. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө Дизель түлш тасалдсан талаарх асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор манайхаас ажлын хэсэг гарч, бүх шатахуун түгээх станцуудад очиж, шалгалт хийсэн. ОХУ-д дотооддоо зохион байгуулалт хийж, хувийн үйлдвэрүүд нь гадагш экспортлохыг хориглосон байдаг. Тус улсын дотооддоо гаргасан шийдвэрээс шалтгаалаад ийм хомсдол үүссэн.Үүнийг далимдуулаад манай улсад дамлан худалдаалах, зохиомлоор хомсдол үүсгэх, үнэ өсгөх асуудал ч гарлаа. Бид хяналт, шалгалт хийхэд цахим орчинд “Шатахуун зарна”, “Дизель түлш зарна, хүргэж өгнө” гэх мэтчилэн зар мэдээ түгээж, улмаар үнэ хөөргөн зохиомол хомсдол үүсгэж байгаа асуудал гарсан. Энэ нь Газрын тосны тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Өөрөөр хэлбэл, зөвхөн тусгай зөвшөөрөлтэй этгээд шатахуун худалдан борлуулах эрхтэй. Хэн нэгэн дур мэдэж гар дээрээс худалдаж байгаа нь хууль зөрчиж буй асуудал юм” гэв.
Хэрэглэгчдэд “Шатахууны хомсдол үүслээ”, “Дутагдаж байна” гэх мэдээллийг зориуд тарааж, үүндээ дөрөөлөн бизнес эрхэлдэг хүмүүс байна” гэдгийг хэлэв.
буудчихаач