Нүүрсний хэрэгт нэр холбогдогсод хэрхэн биеэ өмөөрөв?

АТГ-аас өнөөдөр /2022.12.13/ мэдээлэл хийж нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Эдгээр нэр нь зарлагдсан хүмүүс эхнээсээ өөрсдийн цахим хаягт тайлбар хийж эхэлжээ. Тодруулбал,

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй

“Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргаж байгаа” гэв.

 

“Эрхэт Монгол” группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр: Аливаа хэлбэрээр хууль бусаар хөрөнгөжсөн болон ийм үйл ажиллагаанд оролцоогүй

“Хуулийн байгууллагад өөрийн бизнестэй холбоотой бүх асуудлыг шалгуулахаа мэдэгдэж байна. Өнөөдөр АТГ-аас нэр бүхий 17 хүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн бөгөөд үүнд миний нэрийг дурджээ. Би ямар нэгэн авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэл гаргаагүй. Нүүрсний хулгайтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцоогүй. Аливаа хэлбэрээр хууль бусаар хөрөнгөжсөн болон ийм үйл ажиллагаанд оролцоогүй” хэмээлээ.

 

ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд: “Намайг яг юунд буруутгаж байгаа юм бол?”

 

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Үнэн худлыг цаг хугацаа дэнслэх биз ээ

“Гэнэт нэг өдөр өөрөө ч мэдэлгүй нүүрсний хэрэг хийсэн гэж нэр зарлагдах юм. Өөр юм олдоогүй юм байх даа. Үнэн худлыг цаг хугацаа дэнслэх биз ээ” гэжээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Би нүүрсний хулгайн талаар юу ч мэдээгүй сууна

“Хууль хяналтын байгууллагаас ч намайг дуудаж, шалгасан зүйл байхгүй. Надад нүүрстэй холбоотой нэг ч компани байхгүй. Бодвол намайг Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байсан гэдэг агуулгаар холбогдуулан ийм мэдээлэл хийж байгаа юм байлгүй. АТГ-аас шаардлагатай бол дуудах байх. Би нүүрсний хэрэгтэй ямар ч хамаагүй” гэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Нүүрсний бүлэглэлд миний нэрийг оруулдаг нь сонин юм

“Хэвлэлийн хурлыг үзэж амжсангүй. Залгаж, тодруулж асууя даа. Би нүүрсний хэрэгт огт хамаагүй. Би нүүрс зөөдөг Тавантолгой, Гашуунсухайт гэдэг газар хаана байдгийг ч мэдэхгүй. Тэр ямар газар, юу хийдгийг ч мэдэхгүй. Миний үүсгэн байгуулсан болон хувьцаа эзэмшдэг компаниуд маань нүүрс зөөдөггүй. Харин нүүрсний хувийн компаниудад шатахуун нийлүүлдэг байсан байж болзошгүй” гэлээ.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *