Х.Мандахбаяр: Би нүүрсний хулгайтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцоогүй
АТГ-аас нүүрсний хулгайд нэр холбогдсон 17 хүний нэрийг зарласан юм. Тэдгээр нэрс дотор “Эрхэт Монгол” группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр байсан бөгөөд тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.
Х.Мандахбаяр, “Хуулийн байгууллагад өөрийн бизнестэй холбоотой бүх асуудлыг шалгуулахаа мэдэгдэж байна. Өнөөдөр АТГ-аас нэр бүхий 17 хүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн бөгөөд үүнд миний нэрийг дурджээ. Би ямар нэгэн авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэл гаргаагүй. Нүүрсний хулгайтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцоогүй. Аливаа хэлбэрээр хууль бусаар хөрөнгөжсөн болон ийм үйл ажиллагаанд оролцоогүй” хэмээлээ.