Францаас хөөгдөж буй О.Энхжин охины төлөө сургуулийн захиргаа нь тэмцэж байна
Францын “Lycee Jean Monnet” сургуульд суралцдаг 19 настай О.Энхжин хэмээх оюутан 4 дүгээр сарын 1-ний өдөр гэртээ харихаар явах замдаа цагдаа нарт саатуулагдан шалгагдаж, бичиг баримтаа үзүүлсэн хэдий ч Франц улсад оршин суух зөвшөөрөлгүйн улмаас түүнийг тухайн улсаас нэн даруй эх орон руугаа буцах шаардлагыг Францын Гадаад Харилцааны Яамнаас тавиад байна.
Энэхүү явдлыг эсэргүүцэн “Lycee Jean Monnet” сургууль “Change.org”-д гарын үсэг цуглуулж, тус сургууль оршдог мужийн захиргаанд захидал илгээжээ. Одоогийн байдлаар “Change.org” сайт дээр үүсгэсэн хуудаст 1969 хүн дэмжин саналаа өгсөн байна.
О.Энхжин 2014 онд ээж дээрээ очихоор Франц улсыг зорьжээ. Түүнээс хойш Францад суралцсан бөгөөд одоо “Lycee Jean Monnet” сургуулийн төгсөх ангийн оюутан аж.
Тус сургуулийн зүгээс бичсэн захианд “Бид таныг О.Энхжинг Францын газар нутгаас гарахыг шаардсан тушаалаа цуцалж түүнд энд оршин суух зөвшөөрөл олгохыг уриалж байна” гэжээ.
Эх Сурвалж: www.change.org