Ц.Анандбазар: Би долоодугаар ангиасаа хойш нүүрсэнд хүрээгүй
АТГ-аас нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлахад УИХ-ын зарим гишүүд багтсан юм. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, “Миний бие нүүрсний компанийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Уурхайн лиценз байдаггүй. Өнөөдөр Монголын ард түмний бүх боломжийг хулгайлсан нүүрсний хулгайч нар амь тавих дөхөөд ирэхээр огт оролцдоггүй гишүүдийн нэрсийг гаргаж, энэ хулгайгаа займчуулж байна гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл, нүүрсэнд огт хамааралгүй гишүүд. Би долоодугаар ангидаа нүүрс гэртээ оруулж байснаа санадаг. Түүнээс хойш нүүрс хутгаж үзээгүй” хэмээв.
Нүүрс хулгайлахад заавал нүүрсэндээ хүрэх алба байхгүй л дэн. Хүрэхгүй хулгайлсан гээд байгаа юм уу??