Д.Бат-Эрдэнэ: “Номын баяр”-т оролцож, иргэдэд сонгуулийн боловсрол олгоно
СЕХ-ноос 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудас болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.05.07 мэдээлэл хийлээ.
Энэ үеэр СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “СЕХ-ны хурлаар 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварыг шийдвэрлэсэн. Энэ удаагийн сонгуулийн онцлог сонгуулийн пропорционалиар, мажоритар хоёр тогтолцоогоор сонгогчид Их хурлын 126 гишүүнийг анх удаа сонгоно. Энэ ч утгаараа сонгуулийн саналын хуудсыг маш ойлгомжтой байлгах талаас нь анхаарч байгаа. Сонгуулийн хуудас хуульд зааснаар хоёр хэсэгтэй байна. Өөрөөр хэлбэл, саналын хуудас пропорционалиар 48, мажоритараар 78 гишүүн дугуйлах хоёр хэсэгтэй байна. Үүнийг эцэслэн шийдвэрлээд байна” гэсэн юм.
Мөн үргэлжлүүлэн, “Бичигдэх дарааллын хувьд дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа намуудын нэрийг жагсаана. Эвслийн тухайд ч мөн адил. Харин нэр дэвшигчдийн нэрсийн дарааллын байршлыг нам өөрөө шийддэг. Бид “Номын баяр”-т оролцож, иргэдэд сонгуулийн боловсрол олгоно. Мөн Тусгаар тогтнолын талбай дээр асар байрлуулж зургаадугаар сарын 25 хүртэл мэдээ, мэдээлэл олгоно. Санал тоолох машиныг яаж ажлуулах, саналын хуудсаа хийж үзэх зэргээр ажиллуулна” гэлээ.