Э.Номундарь боксын залуучуудын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Казакстаны Астана хотноо явагдаж буй боксын залуучуудын Азийн АШТ болон 22 хүртэлх насны Азийн АШТ өнөөдөр шигшээ тулаанаар үргэлжилж байна. Монголын боксчдоос эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд тулалдсан Энх-Амгалангийн Номундарь эл тэмцээний финалд шалгарсан юм. Тэрбээр шигшээ наймд Вьетнамын Сүн Тхи Ким Нганыг, хагас шигшээд Узбекистаны Хилолахон Машрабоваг ялж, аваргын төлөө тулалдахаар болсон.
Өнөөдөр алтан медалийн төлөө Энэтхэгийн Лаксмитэй тоглосон ч, 5:0-ээр ялагдал хүлээв. Улмаар залуучуудын Азийн АШТ-ийг мөнгөн медальтайгаар өндөрлүүлж байна.
Тун удахгүй 22 хүртэлх насны Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 54 кг-д Оюун-Эрдэнийн Энхсайхан аваргын төлөө Узбекистаны боксчинтой тулалдана.