Л.Оюун-Эрдэнэ: Төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд оролцсон, дэмжсэн хүмүүст талархал илэрхийлье

“E-Mongolia 4.0” хувилбар нь иргэний хэрэгцээнд суурилж багц үйлчилгээг санал болгосон, дуу хоолойгоор дамжуулж үйлчилгээ авах, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бий болгож, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг багтаажээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг цахимжуулж, олон нийтэд хүргэх шаардлагатай сонордуулга, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд оролцсон, дэмжсэн хүмүүст талархал илэрхийлээд E-Mongolia төрийн үйлчилгээ цахим, шуурхай, мэдээлэл ил тод болж буйг онцоллоо.
Тухайлбал, далд эдийн засаг ил болж эдийн засаг 43 их наядаас 69 их наяд болж тэллээ. Мөн нийгэмд авлигыг үл тэвчих сэтгэл зүй бий болжээ. Монгол Улсын иргэн бүр баялгийнхаа үр өгөөжийг хүртэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. “E-Mongolia 4.0” Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй холбогдож байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *