Баянхонгор аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргад холбогдох авлигын хэргийг прокурорт шилжүүлжээ

Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Ц.Отгонбаяр, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр  нар нь бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хахууль авсан гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын албан тушаалтнууд нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments