|

Дорноговь аймагт өчигдөр их хэмжээний бороо орсны улмаас Хамарын хийдийн зам эвдэрчээ

Дорноговь аймагт өчигдөр их хэмжээний бороо орсны улмаас Хамарын хийд рүү явах замд эвдрэл гэмтэл гарч, авто машин, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Иймд аялагч, зорчигчдыг анхаарал болгоомжтой явахыг Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаанаас анхаарууллаа.

Мөн Дорноговь аймаг, Сайншанд сумын 3, 6, 7, 8 дугаар багт өчигдөр 18:50-19:30 цагт усархаг бороо орсны улмаас дөрвөн айлын байшин, дөрвөн айлын гэр усанд автсан тухай дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дөрвөн айлын байшинд орсон найман тонн усыг соруулж, дөрвөн гэрийн усыг гадагшлуулж зургаан иргэнийг аюулгүй газарт хүргэж өгсөн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *