“ЖДҮ”, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан  “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар 28-ны өдөр Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн  гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.

Тэгвэл энэ “Б” хэмээх хүн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан  Б.Батзориг юм. Хэргийг эргэн сануулахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй долоон хүнийг яллагдагчаар 2019 онд татаж байв.

Тэд  тухайн үед гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан билээ. Энэ хэрэг шийдэгдэхгүй үргэлжилсээр Б.Батзоригт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэн ял тохиролцон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүргүүлсэн байдаг.

Гэвч энэ хэрэг даамжирсаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг нэмэгдсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *