“Авлига хороолол”-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно
“Онч шийдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төв нарт холбогдох холбогдох хэргийн хэлэлцүүлэг маргааш /2023.08.10/ 10:00 цагаас болно.
Урьдчилсан хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны гаргасан гуравдагч этгээдээр хэрэгт оролцох, нэхэмжлэгчийн “УБ төмөр зам” ХХН-ийг гуравдагчаар оролцуулах, “Акуа гарден” хотхонд захиалга өгсөн нэр бүхий 11 иргэний гуравдагч этгээдээр оролцох хүсэлтүүдийг тус тус шийдвэрлэх юм.
Тодруулбал, нийгмийн стратегийн өмгөөлөл хийж буй “Онч шийдэл”ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний А/17 тоот захирамж, Нийслэлийн хот хөгжлийн газрын даргын 2022 оны гуравдугаар сарын 23-ны “Эм энд Жи констракшн” ХХК-д орон сууцны зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны зургадугаар сарын 30-ны 1076/2022 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт, БХБЯ-ны 2022 оны долдугаар сарын 07-ны 3 блок 24 давхар орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл зэргийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно.