О.Номинчимэг: Хууль зүйн туслалцааны тухай хуульд 3 нэмэлт өөрчлөлт орлоо

УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг оролцож Хууль зүйн туслалцааны тухай хуулийн талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, “2013 онд анх төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн төслийг баталж, 2014 оноос ХЗДХЯ-ны харьяа хууль зүйн туслалцааны хүрээлэнг байгуулж, улсын буюу байнгын ажилладаг өмгөөлөгч нараар дамжуулан төлбөрийн чадваргүй эрүүгийн хэргийн яллагдагч нарт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлж ирсэн. Үүнийг хүртээмжтэй болгох чиглэлд судалж ирсэн. Иймээс шинэчилсэн найруулгаар төрөөс үзүүлж буй хууль зүйн туслалцааны хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарсан. Гурван гол зохицуулалт нэмэгдсэн.

Нэгдүгээрт, хууль зүйн туслалцааны төрлийг нэмэгдүүлсэн.

Хоёрдугаарт, 2013 онд батлагдсан хуулиар эрүүгийн хуульд яллагдагчаар татагдсан төлбөрийн чадваргүй хүнд эл үйлчилгээг хүргэдэг байсан бол хамрагдах хүрээг өргөжүүлж өгсөн. Хууль зүйн зөвлөгөө авахаар хандаж буй 45-50 орчим хувь нь эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор зөвлөгөө үйлчилгээ авдаг.

Гуравдугаарт, хувийн өмгөөллийн фирмүүдээр дамжуулан өмгөөлөл, хууль эрх зүйн үйлчилгээг нэмэгдүүлэхээр шинэлэг зохицуулалтууд орсон” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *